Шинэ тоглогчидод зориулсан зөвлөмжүүд
Counter
Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг билээ. Тэр
тусмаа хуучиний гаруудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй.
Гараад л үхнэ,
цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байхав гэхдээ л сонирхолтой алах гээл улайран дараал хэхэ. Тэгвэл анхлан
сурч байгаа тоглогчидодоо зориулсан бүрэн хэмжээний зөвлөгөөг хүлээн авж хэрэгжүүлэм зээ.
Та бууны зориулалтууд, нэрс,
газрын зургууд, байрлалын нэр, холбоо харилцааг эзэмшиж сурчихсан уу? . Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу, үгүй юу л
толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа.
Тийм ээ,
Counter Strike-ийг баргийн аавын хүү сайтар эзэмшиж чадахгүй. Гэвч
одоо таныг хүчирхийлээд байгаа нөхөр чинь ч гэсэн цагтаа аргаа барж,
үгээ хэлж байсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр уйгагүй хичээллэлт,
оролдлогын хүчинд сайжирсан нь тодорхой. Ер нь шинэковуудад зориулсан
гарын авлага, зөвлөмжүүд интернэт дээр байдаг л даа. Тэд ихэвчлэн
ухралтыг хэрэгжүүлэх, довтолгооноос бултах, дэлбэрэлтийг зохион
байгуулах, хөлийн чимээг сонсож мэдрэх, зэвсэг хэрэгсэл худалдаж авах
чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Харин манай зөвлөмж тэс өөр
байх болно. Энэ бол танд өөр хэн ч хэлэхгүй, магадгүй мэргэжилтнүүд
өөрсдөө ч мэдэлгүй эзэмшсэн тийм нууцлаг зөвлөмжүүд байх болно.
Counter
Strike-ийг өөр нүдээр хараад үзвэл ямар байх бол! Шилдэг
мэргэжилтнүүд шинэковууд болон бусдадаа хэлэхийг хүсдэггүй тийм л
зөвлөгөөнүүдийг одоо та унших болно!! Эдгээрийг эзэмшиж, ойлгож,
мэдэрч чадсан хүмүүс л онооны хүснэгтийн хамгийн дээд хэсэгт нэрээ
бичүүлдэг юм даа. Ер нь оноо гэдэг бол чиний чадварыг тов тодорхой
харуулах чухал үзүүлэлт юм. Тэр тусмаа интернэт сүлжээг ашиглан
нийтийн сервер дээр тоглож байгаа тохиолдолд онооны систем чухал үүрэг
гүйцэтгэдэг билээ.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сайн
тоглогч болох тийм ч амаргүй. Үхэж бол хэн ч чадна, харин ялагч болох
хэцүү. Иймд зарим нэгэн заавруудыг хэлэлгүй горьгүй нь дээ.
Т о н о г х э р э г с э л
Шинэ
үе эхлэх болгонд анхаарах зүйлс бол тоног хэрэгслээ бэлтгэх явдал юм.
Юуны өмнө мөнгө чинь хүрвэл Kevlar ав. 600$-ын хантааз, 1000$-ын
хантаазны аль нь ч болно. Энэ үед Kevlar-ийн оноо 100 болох бөгөөд
чамайг суманд оногдох үед хантаазны хэсэг дайралдвал тэр чиний зарим
амийг аврах болно. Харин хантаазны чинь оноо багасах болно. Үүнийг
амьдрал дээр чиний хантааз суманд оногдсоноор сэмэрч муудаж байна гэж
ойлгож болох юм. Хэрвээ чи амьд үлдвэл хантааз чинь шинэ үед
хадгалагдах болно. Хантаазтай үед MP5-ын 5-н сумыг тэсэж чадах бол
хантаазгүй үед 2 дахь суманд л үхэх болно.
Дараа
нь гялбалт гранатууд чиний хувьд сайн сонголт болно. Тэд их хямдхан
ойролцоогоор 200$ байна. 2 янзын гранат авч болно. Тэднийг шидэх үед
хурц цагаан гэрэл гаргаж нүдийг хэсэг хугацаанд сохор болгодог. Олон
хүмүүсийн дунд шидэхэд их тохиромжтой.
HE
гранатууд нь тэсрэх чадвартай. Хэрвээ дайсан чинь тэсрэлтийн радиуст
байвал түүнийг гэмтээх болно. Ихэнхдээ л 25 орчим амь авдаг бөгөөд
тухайн агшинд зөвхөн нэгийг л авч болдог. 300$ орчим үнэтэй. Шидэхдээ
буцаж ойхоос сэрэмжлээрэй. Тэгэхгүй бол "идээ эзнээ танихгүй" гэдэг шиг
чамайг ч нухчхаж мэднэ.
Утаан
гранатууд үхлийн аюулгүй. Хэсэг талбайг утаан хөшгөөр хаах бөгөөд
довтолгоонд өргөнөөр ашиглагддаг. Тэр тусмаа тунель, хонгил маягийн
газарт тун тохиромжтой. Тэднийг шидсэний дараа өөрөө гүйж орохын оронд
дайснаа орж ирэхийг хүлээвэл арай дээр болов уу. 300$ орчим үнэтэй ба
зөвхөн нэгийг авна.
Салгалтын
төхөөрөмж нь C4 газрын зураг дээр их тохиромжтой. Тэднийг ашиглан
минийг салгахад хугацааг 2 дахин богиносгодог. 200$ үнэтэй.
Эцэст нь шөнийн харааны хэрэгслийг дурдаж болно. Харанхуй газрын зураг дээр хэрэглэж болох бөгөөд нилээд үнэтэй 1250$ байна.
З э в с э г л э л
Харин
одоо бол зэвсгээ сонгох үе ирлээ. Гар бууг тэртэй тэргүй бүх
тоглогчид автоматаар өгнө. CT-д дуу намсгагчтай 12 үсэрдэг Heckler
& Koch .45 USP Tactical байх бол Ts-д 20 сум бүхий Glock 18 байх
болно. Мэдээж бүгдэд хутга байдаг.
Desert Eagle хэмээх 650$-ын буу нь их алдартай бөгөөд ханыг нэвт буудаж чадна. Маш хүчтэй буу юм.
SIG
P228 нь хурдан галлах чадвартай, хүчирхэг гар буу билээ. Ихэнх
хантаазыг нэвт буудаж чадах боловч Desert Eagle-ийг арай гүйцэхгүй. Бас
дуу чимээ их багатай буу юм.
Ts-ууд
1000$-оор 2 гартаа 96G Elite Beretta-г авч болно. 2 гартаа зэрэг
барьж болох цорын ганц зэвсэг юм. Нилээн дуу багатай гоёмсог зэвсэг
юм.
Ер
нь гар буунуудыг тоглогчид нэг их авдаггүй. Гэвч мөнгө муутай, болон
нөөцөд тоглож байгаа үед дан гар буу аван тоглолтод орж болно. Тэртэй
тэргүй тоглолтын үед илүү сайн зэвсэг олж болно шүү дээ.
Харин одоо 2 төрлийн тайрмал буунуудын тухай сонирхъё.
M3
Super 90 нь олон шигтгээ үрлэн сумтай сонирхолтой буу юм. Нилээд
чадварлаг тоглогч авах хэрэгтэй. Учир нь түүнийг ойрын зайд ашиглах нь
их тохиромжтой. Холын зайд бол бараг буудаагүйтэй адил сулхан байдаг.
Барагцаагаар үрэл болгон нь 10%-ийн гэмтэл учруулдаг юм шиг байгаа юм.
Ойрын зайд бол шууд алж чадахаар олон тооны үрэл гаргана. Үүнийг
Siege газрын зурагт Ts болох үед ашиглавал тохиромжтой.
Харин xm1014 нь m3-тай бараг адил боловч бүрэн автомат юм. Илүү ойрхон тусгалтай, 3000$-ийн үнэтэй.
5-н
янзын Хагас автоматууд бий. Ихэнх тоглогчид хагас автоматуудыг илүүд
үздэг. Тэд хямдхан мөртлөө үр ашигтай байдаг. Эдгээр нь MP5 Navy,
Steyr Tactical Machine Pistol (TMP), P90, MAC-10, UMP зэрэг болно.
1500$-ийн
үнэтэй MP5 нь CS-д хамгийн ихээр хэрэглэгддэг. Хямдхан мөртлөө
хүчирхэг зэвсэг билээ. 9 мм-ийн 30 сум багтах дайзтай. Маш хурдан
галлах бөгөөд зөв онилж чадвал хангалттай гэмтээж чадна. Гол зэвсэглэл
гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Элдэв төрлийн Холливудын кинонууд
дээр ч их харагддаг билээ.
TMP-ийг
ихэнх тоглогчид таашаадаггүй. MP5-аас хямдхан 1250$-ийн үнэтэй боловч
арай дуу чимээ багатай. 9 мм-ийн 30 сумтай. Олон талаараа MP5-тай
адил боловч онилолт нь жаахан муу. Шуудхан хэлэхэд мөнгөндөө
хавчигдсан хүмүүс л түр зуур авдаг зэвсэг дээ.
P90
бол 2350$-ийн чамгүй үнэтэй боловч хүчирхэг зэвсэг юм. Хагас автомат
гэхэд нилээд үнэтэй байгаа биз. 5.7 мм-ийн сумтай 50 үсэрдэг дайзтай.
Хүчирхэг, хурдан, онилоход тийм ч хэцүү биш юм.
UMP нь 1700$-ийн үнэтэй бөгөөд нилээд хүчтэй зэвсэг юм. Харин буудах хурд болон дахин цэнэглэхэд удаан ажээ.
Харин одоо 8 төрлийн винтовын тухай ярилцана.
AK-47
бол Ts-уудын хамгийн алдартай зэвсэг юм. Хмм, үнэхээр гайхалтай
зэвсэг биш гэж үү. Хагас автомат шиг хөнгөн шингэн хирнээ винтовын
дайны гэмтэл учруулна шүү дээ. 7.62мм-ийн 30 сумтай, 2500$-ийн үнэтэй.
Харин онилоход тийм ч хялбар биш. Гэвч онож чадвал ялалт чиний гарт.
Бүтэн автоматаар буудаж байхад онилох нь хамгийн хэцүү гэдгийг
анхаарах хэрэгтэй. Энэ бол мэргэжилтнүүдийн заавал эзэмших ёстой гол
чадваруудын нэг юм.
Sig
SG-552 Commando Assault Rifle нь өргөн хэрэглэгддэг. 3500$-ийн
үнэтэй, 5.56мм-ийн 30 сумтай, 2х татдаг дурантай. Хурдан галлах боловч
төгс онилоход бас л хэцүүвтэр. Харин дурангаар татаад, газарт суусан
байхад онилолт нилээд сайжирна. Зөвхөн Ts-уд л авах боломжтой.
Colt
M4A1 Carbine-ийг зөвхөн CTs-ууд л авна. Чимээгүй буудах боломжтой,
5.56 мм-ийн 30 сумтай бөгөөд 3100$-ийн үнэтэй. Харьцангуй хурдан
боловч бүтэн автоматаар галлаж байх үед онилоход тийм ч хэцүү биш.
Steyr
AUG нь үнэнхүү хүчирхэг бас нягт точный буу юм. 3500$-ийн үнэтэй,
5.56 мм-ийн 30 сумтай, 1.4х-ийн татдаг дурантай. Мөнгө чинь хүрвэл
бодох юмгүйгээр энэ зэвсгийг аваарай.
Steyr Scout бол AWP-ийг авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан зэвсэг юм. Хурдан галладаг бөгөөд халхавчинд тун тохиромжтой юм.
Arctic
Warfare Magnum бол жинхэнэ мэргэн буудагчийн винтов билээ. 4750$-ийн
үнэтэй боловч чи зөв хэрэглэж чадвал зарлагадсан мөнгөө элбэг нөхнө.
338Lapua сумтай, 10 үсэрнэ. Цөөхөн нь хамаагүй чи онож чадвал бараг л
нам ална. Нилээн өндөр мэргэжилтнүүд авдаг даа. Чи булангаас цухуйв уу,
үгүй л үхдэг чинь энэ буунд л өртөөд байгаа хэрэг шүү дээ. Яг ийм
давуу талтай шигээ удаан цэнэглэдэг, онилоход хялбар бус, дурангаа
тааруулах шаардлагатай зэрэг сул талуудтай. Энэ бууг ямар газрын зураг
дээр авахаа шийдэх хэрэгтэй. Учир нь тэрээр зарим нимгэн хана,
хайрцгийг нэвтэлж чадна. Хэрвээ чиний дайсан хайрцгийн ард нуугдаад
байвал чи юу хийхээ мэдэж авлаа шүү дээ.
G3/SG1
мэргэн буудагчийн винтов нь 5000$-ийн үнэтэй буу юм. 7.62мм-ийн 20
сумтай. AWP-аас ердөө л 250$-ийн илүү үнэтэй байгаа биз. Гол нь буудах
завсраа цэнэглэх шаардлагагүй, шууд буудаж болно. Гохоо л дараад
байхад болно. Харин дайзаа цэнэглэх нь маш удаан, чиний дайз хоосорсон
бол чи эвгүй байдалд орж байгаа чинь тэр дээ. Иймээс 20 сумандаа л
багтааж өмнөө байгаа дайснуудаа унагах хэрэгтэй шүү.
SG-550 нь CT-ийн хамгийн доор байрладаг зэвсэг юм. Хүч муутай, 4200$-ийн үнэтэй, том буу билээ.
Харин
бүтэн автомат буу ганц л бий. M249 PARA бол 5.56 мм-ийн 100 сум бүхий
аварга дайзтай юм. Орилж ирээд л галлаж байх зориулалттай буу юм. Том
том сумнууд дайсны зүг нисэн одно шүү дээ. 5750$-ийн шаггүй үнэтэй
бөгөөд хүмүүс тийм ч их авдаггүй зэвсэг дээ. Учир нь чамд тэгээд л
хяргуулж байх гэнэн өрсөлдөгчид ховор л болов уу. Бөөгнөрсөн хүмүүс рүү
галлана гэвэл үүн шиг төгс зэвсэг байхгүй.
ХАРИН
ОДОО ЗЭВСГЭЭ СОНГОСОН бол тэднийгээ ашиглах цаг боллоо. ДОВТОЛ,
ХАМГААЛ, БУЛТ, ЗАЙЛ, ХАМТААР АЖИЛЛА, ГЭТ. Нэг өдөр гэнэт сайн болно гэж
байхгүй. Иймээс тогло, тогло, дахин тогло..
ДОВТЛОХ ба ХАМГААЛАХ
Д о в т л о х
Хожмоор
байна уу. Тэгвэл тэгээд хөдлөөч дээ, довтлооч дээ. Цохилтыг эхэлж өг!
Чамайг алахаас өмнө өрсөж ал. Яаж хийх талаар ямар нэгэн санаа байна
уу? Мэдэлгүй яадаг юм бэ! гэж үү, ээ мэдэхгүй..
Юуны
өмнө чамд буу, хантааз, бусад хэрэгсэл байгаа гэж найдъя. Харин одоо
бол дайснаа хайж олон түүнийг алах л үлдлээ. Гэвч бодох юм их байна
аа.
Чиний CT, Ts болсноос чинь шалтгаалан маш их ялгаа байхыг анхаарна уу.
Барьцааны хүнтэй газар (cs_map) Hostage map
Энэ
тохиолдолд Ts-уудын тактик нь хамгаалах, хүрээлэх маягтай байна.
Өөрөөр хэлбэл тоглоом эхлэхэд хаана байсан (төрдөг) тэндээ бүгэн, ямар
нэгэн нууц байрлалд чимээгүй нуугдан өрсөлдөгчдөө ирэхийг хүлээхийг
хэлнэ. Хамгийн энгийндээ бол CT-ууд хаалган дээр гарч ирэхэд мэргэн
буудагчийн винтовоор ч юм уу нам буудан алах л юм шүү дээ. Учир нь
Ts-уудын байгаа газар барьцааны хүмүүс байдаг бөгөөд тулааны гол
зорилго нь та нар барьцааны хүмүүсийг харгалзах бол CT-ууд нь
тэдгээрийг суллах явдал юм. Ингээд л та нарын хооронд зөрчил үүсэж
байгаа юм даа. Гэвч CT-ууд зүгээр л гүйж ирээд буудуулаад байна гэж юу
байхав.
Ер
нь хориглолт руу довтолж орно гэдэг бол хамгаалахаас хэцүү нь
ойлгомжтой. Иймээс тухайн газрын зургийг зохиохдоо довтлох хэд хэдэн
сонирхолтой замуудыг оруулсан байдаг. Заримдаа Cs_assault мэтийн байршил
дээр CT-ууд нь орж чадахгүй, Ts-ууд нь гарч чадахгүй байх сонирхолтой
тохиолдол болох нь бий. Харин бусад cs_map-ууд дээр хэрвээ барьцааны
хүнийг суллахгүй л бол Ts-ууд автоматаар ялдаг учир CT-ууд ямар ч
байсан довтлохоос өөр аргагүй юм.
Тэсрэх бөмбөгтэй газар (de_map) Defusion
Энэ
удаад Ts-ууд ихэвчлэн довтлох байдалтай байна. Тэдний гол зорилго бол
тодорхой цэгт очиж цаг бүхий тэсрэх бөмбөг тавих явдал юм. Харин
бөмбөгөө тавьсан бол эргээд хамгаалалтад шилждэг. Учир нь CT-ууд ирж
цагтай бөмбөгийг аюулгүй болгож магадгүй. Энэ бол их сонирхолтой газрын
зургууд бөгөөд олон улсын томоохон тэмцээнүүд дандаа ийм байдалтайгаар
өрнөдөг. Бөмбөг тавих 2 тусдаа цэг байдаг нь тоглоомыг маш
сонирхолтой болгож өгдөг. CT-ууд хаана бөмбөг тавихыг мэдэхгүй тул маш
нарийн тактик хэрэглэхгүй л бол Ts-уудыг ялахад хэцүү юм.
Алуурчин (as_maps) Assasination
Энэ
удаад CT-ууд довтолж орон тодорхой гарцаар гарах ёстой. Гэтэл Ts-ууд
үүнийг чинь маш сайн мэдэж гарцын тэнд томоохон хориглолт зохион
байгуулдаг нь мөн ч гай шүү. Ер нь л CT-уудад ялах шанс их бага даа.
Ер
нь танайхан тактикаа боловсруулсан бол яг л түүнийгээ биелүүл. Энэ
бол заавал шүү. Буруу нь мэдэгдсэн ч гэсэн тохирсноороо л бай. Энэ бол
жинхэнэ цэрэг хүний зан чанар юм шүү. CS бол жинхэнэ цэргийн зохион
байгуулалттай тоглоом гэдгийг чи юу эс андах билээ.
Юуны
өмнө тактик ярихаас өмнө хувийн бэлтгэлийг хангах хэрэгтэй. Өөрийнхөө
биеийг хамгаалах, дайснаа алах чадварт суралцах ёстой гэдэг нь
ойлгомжтой.
Ямар
нэгэн дуртай зэвсгээ гартаа оруул. Тэгээд түүгээрээ удаан хугацаанд
бэлтгэл хий. Тухайлбал AK-47-г зориуд дурдах байна. Энэ зэвсгийг сайтар
эзэмшээгүй бол амжилт гаргахад бэрх дээ. Гэхдээ заавал AK-47 гэхгүй
бүхий л зэвсгийг эзэмшиж сурах хэрэгтэй. Тэгээд тухайн зэвсгээ ашиглах
өөрийн хувийн тактикийг боловсруулж чадвал тун сайн.
Автоматуудаар
шүршиж байхдаа хөндлөн чиглэлд хөдөлгөх нь чиний тусгалын зайг
ихэсгэнэ. Тэр тусмаа өрсөлдөгч чинь хөдөлж байгаа бол ингэж хөдөлгөхөөс
өөр аргагүй. Гэтэл хөдөлгөөнгүй бай ховор шүү дээ.
Ихэнх
тоглогчид тачигнатал гүйлддэг бол чи заримдаа нугдайн отох хэрэгтэй.
Тунг тааруулж чадвал ийм байдлаас олон өрсөлдөгчийг унагах боломжтой.
Хамгийн
чухал зүйл бол аливаа дайсныг харсан бол түрүүлж буудах хэрэгтэй.
Гэхдээ алж чадахаар бол буудна шүү дээ. Дайснаа унагаж чадахааргүй бол
буудах хэрэггүй. Яагаад гэвэл алж чадахгүй юм чинь, алж чадахгүй
болохоор чи өөрөө үхнэ гэсэн үг. Мэдээж үхэхийг хүсэхгүй байгаа биз дээ.
Хэн нэгэн чам руу ирж байгаа харагдвал учир зүггүй утгагүй буудах
хэрэггүй. Энэ бол шал дэмий. Харин түүнийг хангалттай зайд ойрттол
хүлээ. Өрсөлдөгч чинь чамайг харахгүй, харин чи харж байгаа бол толгой
руу нь ганц удаа л буудахыг хичээх хэрэгтэй. Тэр тусмаа сандруу бол
мэргэн буудагч болно гэж санасны гарз. Дуранд чинь дайсан орж ирэв үү
үгүй юу л буудна гэж байхгүй. Хэрвээ ингэвэл ихэнхдээ л хөл гэх мэтийн
амин бус газар онодог. Хэзээд ч гэсэн тайван бай, болж л өгвөл толгой
руу бууд. Тэгвэл шууд алах болно. Мэдээж энэ бүхэн тийм ч амар биш.
Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл.
Нэг
хачирхалтай зүйл байгаа нь шинэ тоглогчдыг хараад байхад түрүүлж
довтолгоонд орох ихээхэн сонирхолтой байдаг. Шууд зөвлөхөд тэргүүн
эгнээнд явах хэрэггүй, харин группийн дунд явбал хамгийн аюул багатай.
Тэгээд боломжоороо багтаа тусал. Хэрвээ чи тухайн газрын зургийг сайн
мэдэхгүй бол булангийн араас хамаагүй гарч хэзээ ч болохгүй. Удаан
болгоомжтой явж хайрцаг, ямар нэгэн объектын ард дайсан байгаа гэж бодох
хэрэгтэй. Учир нь дайсны бүлэг цэргүүд хайрцгийн ард том том буу
барин отож байх магадлал асар өндөр.
Ер
нь отолтын эсрэг авдаг гол арга бол төрөл бүрийн гранат худалдаж авах
явдал юм. Отолт байгаа гэж сэжиглэж байгаа газар руугаа орохын өмнө
нүд гялбуулдаг гранат шидээд орвол тун зүгээр. Энэ хооронд дайсныг
устгахад цөөхөн ч гэсэн секунд чиний мэдэлд гарч ирнэ.
Х а м г а а л а х
Тулалдаан
бол 2 талтай. Чи хэн нэгнийг алах гэж оролдох бол эсрэг тал чинь бас л
ийм зорилготой. Иймээс алах чадвартай байхаас гадна заавал өөрийгөө
хамгаалах урлагт суралцах учиртай. Дандаа өрсөж ална гэж байхгүй.
Шинэковууд дандаа өрсөж алах гэж оролддог учраас л тун амархан үхдэг юм
даа. Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Юуны өмнө шилдгүүд хэрхэн бултаж нуугдаж байгааг ажигла. Энэ бол ихээхэн үр дүнтэй арга юм.
Хэрвээ
чиний дайсан чамайг харахгүй байгаа, эсвэл хоорондын зай чинь
хангалттай их байгаа бол нэг ЗҮЙЛИЙГ ХАТУУ САНАЖ АВ. Энэ үед заавал
довтлох юм уу араас нь улангасан дайрах хэрэггүй. Эгзэгтэй эсвэл
тохиромжтой үеийг хүлээ. Эсвэл өөрийн байрлалыг улам сайжруулах
хэрэгтэй. Булан, сүүдэр, хаалганы ард, ер нь хаана ч гэсэн аятайхан
газар байвал нуугдах хэрэгтэй. Дайснаа иртэл хүлээ, нэгэнт овоо хараанд
чинь орсон дайсныг үхсэн гэдэгт итгэтлээ бууд. Ер нь аливаа дайсныг
гүйцэд алах бол чухал чадвар шүү.
Хэрвээ
боломжтой бол багийнхаа андыг хамгаалж галлах хэрэгтэй. Хоёр хүн нэг
байг галлахад ихэнхдээ түрүүлж алж чаддаг юм. Үүнийг мэргэн буудагчтай
хамтран хийвэл тун үр дүнтэй.
Эцсийн
эцэст бүх л аргууд мухардсаны эцэст та 2 яг нүүр нүүрээ тулжээ.
Жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзэх цаг. БИТГИЙ ХӨШӨӨ ШИГ ЗОГСООД БАЙГААЧ
ЭЭ! Үргэлж хөдөл. Ямар ч хамаагүй зүг рүү, тэгээд эсрэг зүг рүү. Ер нь
санамсаргүй, тэнэг юм шиг хөдөл. Атий, үсэр, урагшаа, хойшоо,
тойргоор гэх мэт хүний санаанд оромгүй байдлаар хөдлөөрэй. Гол нь
байрандаа л зогсож болохгүй. Хөдөлгөөнгүй бай бол үхсэн бай гэж
тооцогддог юм. Хөдөлгөөнгүй байны толгойг захын хүүхэд л зад буудаж
чадна.
Ингэж
хөдөлж байх завсраа мэдээж туж буудна. Энэ үед л чамаас өндөр ур
чадвар шаардана даа. Ийм онцгой чадварыг эзэмшихээс өөр арга байхгүй.
Ингэж буудалцаж байтал та 2-ын сум дуусах байх. Гол зэвсгийн чинь сум
нь дууссан бол гар буугаа гарга.
Нүүр
тулах бас нэг өөр сонирхолтой арга бол дайсантай чи өөрөө санаачлан
нүүр тулж болно. Гэхдээ сум нь дууссан эсвэл дуусах дөхүүлээд шүү дээ.
Тэрээр бүтэн автоматаар галлаж байвал 5 тоол. Тэгээд л гарахад түүний
сум яг дууссан, эсвэл сүүлийн ганц нэг сум л үлдсэн байдаг.
Бүр
ядсан үед хутгаар чичилцэх үе ч гардаг. Энэ үед хэн ард нь гарч
чадсан л шууд хожно доо. Өндөр төвшний тоглогчид муухан нөхрийг буугаа
цэнэглэж ядаж байхад гүйж ирээд л хэрчээд хаячихдаг.
Том
талбайтай газарт бол хамгаалах гол зэвсэг бол мэргэн буудагчийн
винтов билээ. Харин жижигхэн талбайтай (жишээ нь өрөөнүүдтэй) газарт
богино тайрмал буунууд тохиромжтой юм.
Нарийхан
хаалга бол отолт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар билээ.
Энд гранат болон бусад төрөл бүрийн гэнэтийн довтолгоо ирэх боломж
бараг байхгүй. Чи бараг л гарч ирсэн болгоныг түүх учиртай.
Эцэст нь хэлэхэд хамгийн сайн хамгаалалт бол сайн довтолгоо билээ. Чиний гол зорилго бол дайснаа дарж дархан цолоо мандуулах юм.
ХООЛОЙГООР ХОЛБОО ТОГТООХ
CS-ийн
сонирхолтой нэгэн боломж бол амьд хоолойгоор хоорондоо ярилцах юм.
Амьд хоолойгоор шууд харьцах нь маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга
гэдэг нь ойлгомжтой. Энэ шинэ технологийн тусламжтайгаар багийнхан
хоорондоо илүү ойлголцож энэ нь амжилтад нь эерэгээр нөлөөлж байна.
Тухайн мөч болгонд тааруулан стратегиа зохицуулах багийн нөхдөө
удирдах, удирдагдахад амьд хоолой чухал нөлөөтэй. Танхим дүүрэн
хашгирдаг хуучин үе өнгөрсөн шүү дээ. Тэгээд ч даалгавар өгч байгаа
хүний яриа нь цэгцтэй, ойлгомжтой, товчхон байвал дээр. Гараараа
даалгавар өгч болдог л доо, гэхдээ л хоёр гарын бүх хуруунууд ажиллаад
завгүй байхад сул байгаа амаараа өгнө гэдэг тун тохиромжтой юм. Тэгээд
ч хүний тархины ажиллагаатай энэ бүхэн сайхан тохирдог. Эвгүй байдал
тохиолдоход хүний ам өөрийн эрхгүй дуугардаг. Тэгээд ч амьд хоолойд
чиний сэтгэлийн хөдөлгөөн маш сайн мэдрэгдэнэ. Энэ бүхэн танай багийн
тоглолтод чухал нөлөөтэй нь ойлгомжтой.
Ямар
нэгэн толгойдоо эвтэйхэн чихэвч, микрофон олоод авчихсан уу? Тэгвэл
одоо хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал л үлдлээ. Битгий санаа зов, энэ
хэсгийг уншаад дууссаны дараа чи багийнхаа нөхдийг чадварлаг удирдана
гэдэгт эргэлзэхгүй байна.
О в о о х а р а а б а з ө в б у у д а х
Хэрвээ
муухан бууддаг бол энэ тоглоом чиний хувьд хаалттай. Чиний нүүр
үргэлж тэнгэр харах болно. Тэгэхээр сайн бууддаг болох нь зайлшгүй юм.
- Дүрэм 1:
Дайсныхаа
цавь хавьцаа, болон түүнээс дээш онилж бай. Хөл мэтийг буудсанаас
цавинаас дээш буудах нь хамаагүй их гэмтэл учруулна. Цавинаас нь эхэлж
буудаад л толгойг нь буудахыг хичээ. Толгой руу чиглүүлж 2-6 буудахад л
нэг бол нам ална, бүр адаглаад үхлийн аюул учруулах болно.
- Дүрэм 2:
Гохоо
их тохиромжтой дарах хэрэгтэй. Ямар ч буу байлаа гэсэн давтамжтай
дарах хэрэгтэй. Байнга дарж шүрших нь юунд ч хүргэхгүй. Дунджаар 2-4
сум гарах давтамжтай байвал зүгээр байдаг.
- Дүрэм 3:
AK-47
мэтийн нарийн бус зэвсгээр онцтой галлаж сурах ёстой. Хэрвээ
AK-47-оор мэргэн буудаад сурчихвал чи шууд л агуу тоглогч болж
хувирна.
- Дүрэм 4:
Явуутаа л буудаж сурна даа хө. Өөр ямар ч арга байхгүй.
- Дүрэм 5:
Ихэнх
хүмүүс овоо хараагаа хүний биеийн дунд хэсэгт байрлуулж явдаг. Тэгвэл
яг ийм байдалд буудах завсраа дээш үсэрвэл нөгөө хүний толгойг шууд
буудах магадлал их өндөр байдаг. Үүнийг ихэвчлэн шилдгүүд хэрэглэдэг
нууц арга юм.
- Дүрэм 6:
Хэрвээ
доош сууж байгаад буудвал доргилт, чичиргээ эрс намсдаг. Гол нь чи
маш хурдан дайснаа унагах шаардлагатай. Тэгэхгүй бол өөрөө бай болно.
- Дүрэм 7:
Хөдөлж байгаа дайсныг буудахдаа түүний хөдөлгөөний чиглэлд үл мэдэг түрүүлсэн маягтай хараалах хэрэгтэй.
К л а н б у ю у Б а г
Ямар
нэгэн багт элсэн орох нь аль алиндаа хэрэгцээтэй байдаг. CS-т амжилт
гаргая гэж бодож байгаа бол сайн багт орох эсвэл баг бүрдүүлэх
хэрэгтэй. Сайн хүмүүстэй хамт тоглоход ур чадвар маш их өсдөг.
- Дүрэм 8:
Ямар нэгэн кланд ор.
C h e a t б у ю у т у с г а й
к о д а ш и г л а х
Хэрвээ чи нэг мөсөн өөрийгөө баллая гэж бодвол нууц код хэрэглээрэй.